Тендерийн мэдээлэл авах болон материал илгээх хуудас
"ЭЙРВИНТ" ХХК-ИЙН ҮЙЛДВЭРИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН ЕРӨНХИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР
"ЭйрВинт" ХХК нь 22х40 метр хэмжээтэй, 2 давхар үйлдвэрийн барилгыг "Түлхүүр гардуулах" нөхцөлөөр барьж гүйцэтгэх Ерөнхий гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна.
НЭГ. АЖЛЫН ЦАР ХҮРЭЭ
Барилга угсралт, ган бүтээц, газар шороо, суурийн ажил (Өөрсдийн машин механизмаар гүйцэтгэнэ)
Гадна зам талбай, ногоон байгууламж, хашаа тохижилт
Цахилгаан, холбоо дохиолол, барилгын нэгдсэн автоматжуулалт
Цахилгаан халаалтын узель, сэргээгдэх эрчим хүчний шийдэл, септик бохирын танк суурилуулалт
Жич: Үйлдвэрийн агааржуулалтын шугам хоолойн угсралт хийгдэхгүй бөгөөд Захиалагч өөрийн нөөцөөр гүйцэтгэнэ.
ХОЁР. ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Сүүлийн 3-5 жилд ижил төстэй үйлдвэрийн барилгыг бүрэн барьж ашиглалтад оруулсан туршлагатай байх.
Барилга угсралт болон инженерийн шугам сүлжээний холбогдох хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байх.
Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) хууль тогтоомжийн дагуу дотоод журамтай, талбайн аюулгүй ажиллагааг бүрэн хангах чадавхтай байх.
Гэрээний нийт үнийн дүнгийн 5-10%-тай тэнцэх санхүүгийн баталгаа гаргах санхүүгийн чадамжтай байх.
ГУРАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ Тендерт оролцох хүсэлтэй компаниуд дараах материалыг tender@airvent.mn хаягаар цахимаар ирүүлнэ үү.
Тендерт оролцохыг сонирхсон албан бичиг
Компанийн ерөнхий танилцуулга болон хүний нөөцийн мэдээлэл
Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн хуулбар
Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын жагсаалт (Ажил хүлээлцсэн актын хамт)
ДӨРӨВ. ХУГАЦАА
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 4-р сарын 10-ний өдрийн 17:00 цаг хүртэл.
Анхан шатны шалгуурт тэнцсэн, бичиг баримтын бүрдэл бүрэн компаниудын албан имэйл хаяг руу тендерийн нарийвчилсан бичиг баримт (Зураг төсөл, Ажлын даалгавар, Техникийн тодорхойлолт) бүхий тусгай эрхтэй линкийг буцаан илгээх болно.
Үйлдвэрийн өргөтгөлийн танилцуулга