АЖИЛЧДЫН КАПСУЛ/КОНТЕЙНЭР ХАУСНЫ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР
АЖИЛЧДЫН КАПСУЛ/КОНТЕЙНЭР ХАУСНЫ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР
Тендерийн мэдээлэл авах болон материал илгээх хуудас
"ЭЙРВИНТ" ХХК-ИЙН АЖИЛЧДЫН КАПСУЛ/КОНТЕЙНЭР ХАУСНЫ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР
"ЭйрВинт" ХХК нь үйлдвэрийн ажилчдынхаа тав тухтай байдлыг хангах, түрээсийн зардлыг хэмнэх, эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 2 давхар "Капсул/Контейнэр" хийцлэл бүхий ажилчдын сууц барих төслийг эхлүүлж байна. Энэхүү төслийг "Түлхүүр гардуулах" нөхцөлөөр бүрэн гүйцэтгэх туршлагатай компанийг сонгон шалгаруулах тендерт урьж байна.
НЭГ. АЖЛЫН ЦАР ХҮРЭЭ
Суурийн ажил болон барилгын орчны гадна тохижилт.
Батлагдсан загвар зургийн дагуу 2 давхар, угсармал (контейнэр/капсул) бүтээцийн үйлдвэрлэл, талбайн угсралт.
Модуль бүрийн өндөр зэрэглэлийн дулаалга, дотор засал (Сууцны өрөө болон доторх ариун цэврийн өрөөний иж бүрэн тохижилт).
Цахилгаан, халаалт, цэвэр, бохир усны шугам сүлжээний иж бүрэн холболт болон туршилт.
Ажлын даалгавартай танилцах холбоос: Ажлын даалгавар
ХОЁР. ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Контейнэр, зөөврийн сууц эсвэл металл хийцтэй угсармал барилгын чиглэлээр сүүлийн 3-5 жилд амжилттай ажилласан бодит туршлагатай байх.
Барилга угсралт, сантехник болон цахилгааны холбогдох хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байх.
Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) хууль тогтоомжийн дагуу дотоод журамтай, талбайн аюулгүй ажиллагааг бүрэн хангах чадавхтай байх.
Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах санхүүгийн болон хүний нөөцийн чадамжтай байх.
Бартераар ажил гүйцэтгэх боломжтой
ГУРАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ Тендерт оролцох хүсэлтэй компаниуд дараах материалыг tender@airvent.mn хаягаар цахимаар ирүүлнэ үү.
Тендерт оролцохыг сонирхсон албан бичиг
Компанийн ерөнхий танилцуулга
Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн хуулбар
Ижил төстэй модуль болон контейнэр хаус хийж гүйцэтгэсэн ажлын туршлага, зургийн цомог
ДӨРӨВ. ХУГАЦАА
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 4-р сарын 06-ний өдрийн 17:00 цаг хүртэл.
Анхан шатны шалгуурт тэнцсэн компаниудын албан имэйл хаяг руу тендерийн нарийвчилсан бичиг баримт (Архитектурын загвар зураг, Ажлын даалгавар) бүхий тусгай эрхтэй линкийг буцаан илгээх болно.
Ажилчдын байрны танилцуулга